Хавдрыг гурван минутад оношилно

 

Японы “MYTECH” компани эмнэлгийн боловсролын байгууллагуудтай хамтран өмөн үүг гурван минутын дотор оношлох технологи боловсруулжээ. Үүний тулд өвчтөний цусыг тусгай металл гадарга дээр байршуулж, хэт ягаан туягаар шардаг байна. Энэ үед цус гэрэлтэх эсэх нь тухайн хүн хавдартай эсэхээс хамаардаг аж. Өмөн үү төрлийн өвчтэй хүмүүсийг хамруулан шинэ технологийг турших явцад оношийг гурван минутын хугацаанд тодорхойлж чадсан гэнэ. “Энэ технологийн тусламжтайгаар нэг дусал цусыг нь шинжилж, хорт хавдар болон ходоод, бүдүүн гэдэс, нойр булчирхайн хавдрыг эрт үед нь оношлох боломжтой ажээ. Ийм технологи өөр хаана ч байхгүй” хэмээн шинэ аргыг зохион бүтээгчдийн нэг Кацуюки Хасэгава өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)