Ж.Керри: Хүйтэн дайнд буцаж очихыг хэн ч хүсэхгүй

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри“Ухрах алхам хийж буйг хэн ч харахыг хүсэхгүй. Тиймээс хүйтэн дайны төлөв байдалд эргэн очихыг хэн ч хүсэхгүй” хэмээн мэдэгджээ. Өмнө нь Оросын Ерөнхийлөгч В.Путин тус улс зэвсэглэлдээ цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасагч шинэ төрлийн 40 пуужин авах тухай мэдэгдсэн юм. В.Путин тэдгээр нь шинэ төрлийн пуужингаас эсэргүүцэх хамгаалах аливаа системийг нэвтэрч, байндаа тусах чадвартайг хэлжээ. Үүний дараа Ж.Керри ийн хариу мэдэгдэл хийсэн юм. Мөн Ж.Керри Оросын талын төлөвлөгөө Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний үзэл санаанд нийцэхгүй байгааг өгүүлсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (112.72.13.74)

    2015-06-19

    Яахаараа Амеркууд байлдааны хүнд техникүүдээ Польшийн нутагт байрлуулсан юм бол. Ямарч хүн үүнийг зүгээр хараад суухгүй шүү дээ. Энэ хүний хийж байгаа үйлдэл, хэлж ярьж байгаагийн хооронд чмарч тэнэг хүн ойлгохоор л санагдах юм.