М.Аббас Палестины Засгийн газрыг огцруулна
- 2015-06-18
- Дэлхий
- 0

Палестины захиргааны тэргүүн Махмуд Аббас 40 хоногийн хугацаанд үндэсний эвлэрлийн Засгийн газрыг огцруулахаа амлажээ. М.Аббас өөрийн тэргүүлдэг Палестиныг чөлөөлөх үндэсний хөдөлгөөний гишүүдтэй уулзах үеэрээ ХАМАС хөдөлгөөн одоогийн Засгийн газрыг Газын зурваст ажиллах боломж олгохгүйг өгүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор М.Ассад Засгийн газрын гишүүдтэй уулзан ажлаа сайжруулахын тулд бүтцийн өөрчлөлт хийх талаар өчигдөр хэлэлцсэн байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрыг яг нэг жилийн өмнө байгуулж, өөр хоорондоо өрсөлддөг ФАТХ, ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид бүрэлдэхүүнд нь орсон аж. Үүний дараа Палестины шинэ засаг, төр Газын зурваст хяналтаа тогтооно хэмээн үзэж байсан ч тийм боломж бүрдээгүй. Газын зурваст 2007 онд ХАМАС хөдөлгөөн орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр засгийн эрх авсан түүхтэй.

Сэтгэгдэл (0)