Австри өрийн асуудлаар Грекийг өмөөрчээ
- 2015-06-18
- Дэлхий
- 0
Австрийн холбооны канцлер Вернер Файман Грекийн Засгийн газар болон Ерөнхий сайд А.Ципрас нарыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Грек улс одоо хүчин төгөлдөр буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөгөөний зарим заалтаас татгалзахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Австрийн канцлер “Зарим зээлдэгчийн саналыг би хэвийн биш гэж үздэг” хэмээн Грекийг еврогийн бүсэд үлдэхэд нь туслах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Тэрбээр Грект ажилгүйдлийн хэмжээ 30-40 хувьд хүрч, эм тарианы үнэ өсч байхад эрүүл мэндийн даатгалгүй байгааг жишээ татаж, байр сууриа тайлбарласан байна. “Хүмүүс ийм хүнд байдалд орсон байхад нэмж хязгаарлалт хийвэл энэ бүхнийг ойлгохгүй. Би ийм байдалд байгаа Грекийн ард түмний талд” хэмээн Вернер Файман мэдэгдсэн аж.

Сэтгэгдэл (0)