Ангарагаас шилний орд илрүүлжээ

АНУ-ын Брауны их сургуулийн судалгааны баг Ангараг гаригийн гадаргаас шилний орд бүхий хэд хэдэн газар илрүүлснээ зарлажээ. Энэхүү ордыг Ангараг гаригийг судлах хиймэл дагуулын мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар олж илрүүлсэн байна. “Шилний ордуудыг Ангарагийн гадаргуу дээр унасан солирын тогооноос илрүүлсэн” гэж Брауны их сургуулийн судлаач Кевин Кеннон, Жек Мустард нар хэлжээ. “Mars Reconnais-sance Orbiter” сансрын хөлгийн цуглуулсан мэдээллээр “Har-graves” хэмээн нэрлэсэн солирын тогоо хамгийн их нөөцтэй ба 650 километрийн гүний орд ажээ. Дэлхий дээр унасан солируудыг судлахад органик молекулуудыг ихэвчлэн илрүүлдэг байна. Тиймээс Ангарагийн гадарга дээр унасан солирын тогоонуудыг нарийн судлах хэрэгтэй ажээ. Учир нь, Ангараг гариг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан гэдэг эрдэмтдийн үзэл одон судлалд онцгой байр суурь эзэлдэг. НАСА-гийн сансрын агентлаг Ангараг гариг руу 2020 онд судалгааны шинэ хөлөг хөөргөх ажээ. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархсан төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (98.226.83.151)

    2015-06-20

    ene hend zoriulsan medeelel ve?!!!!!!!!!!!!!!!shil yunaas butdeguig delhiin humuus meddeg bolson baimaar yum.bidnii tsonhk geech shiliig heleed baina uu?esvel /shil/ gej sudalgaanii TUSGAI ner tomiyolol yavaad baina uu?!!!!!!