Өмнөд Солонгост титэм вирусээр нас барагсдын тоо 23 болжээ
- 2015-06-19
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгост титэм вирусээр халдварласан хүний тоо 165, нас барагсдын тоо 23 болсныг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид халдварын тархалтыг зогсоох талаар шаргуу ажиллаж, олныг хамарсан арга хэмжээнүүдийг цуцлан халдвартай хүмүүстэй харилцсан байж болзошгүй 5500 гаруй иргэнийг хөл хорионд оруулсан байна. Халдвар авсан хүмүүсийн олонхи нь титэм вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлгээр үйлчлүүлсэн аж.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)