П.Порошенко Тони Блэйрт албан тушаал санал болгов
- 2015-06-19
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч П.По рошенко Их Бри танийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уул захдаа Украины Төрийн тэргүүний дэргэдэх Ши нэч лэлийн олон улсын зөвлөх албанд ажиллахыг санал болгожээ. Тони Блэйр энэ албанд зүтгэснээр төрийн удирдлагын турш лагаасаа хуваалцах боломжтой гэж П.Порошенко үзсэн байна. Харин Т.Блэйр энэ талаар ямар хариу өгснийг Украины Ерөн хийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдаагүй байна. П.Порошенко 2005 онд өрнөсөн “улбар шар” хувьсгалын үеэр Т.Блэйр Украиныг Европын холбоонд элсүүлэхээ амлаж байсныг уулзахдаа дурджээ. Шинэчлэлийн олон улсын зөвлөх албыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд байгуулж, Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили тэргүүлсэн юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Шведийн Ерөнхий сайд асан Карл Бильдт, Литвын Ерөнхий сайд асан Андрюс Кубилюс, Европын парламентын гишүүн Яцек Сариуш-Вольский зэрэг улстөрч ордог. Тони Блэйр Их Британийн Ерөнхий сайдын албыг 1997-2007 онд хашсан байна.

Сэтгэгдэл (0)