“Банди багш”-ийг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ

Умард Солонгосын тэрс үзэлтэй зохиолчийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх тусгай хороо Нью-Йорк хотноо ажиллаж эхэлснийг UPI агентлагаас мэдээлжээ. Одоогоор жинхэнэ нэрээ нууцалж буй Умардын зохиолч, бүтээлээ “Банди багш” хэмээх нууц нэрийн дор Өмнөд Солонгост хэвлүүлсэн байна. “Банди багш” Умард Солонгосын зохиолчдын хорооны гишүүн бөгөөд бүтээлд нь тус улсын төрийн тогтолцоон дахь дотоод зөрчил, өлсгөлөнгийн улмаас нас барж буй иргэдийн тухай өгүүлдгийг нэр дэвшүүлэх хорооны гишүүд өгүүлсэн аж. Хорооны удирдах бүрэлдэхүүний ард Умард Солонгосоос оргон гарсан тус улсын хоёр иргэн болон хүний эрхийн байгууллагууд байдаг гэнэ. Зохиолч Умард Солонгостоо амьдардаг тул “Хариуцлага” (Charge) нэртэй бүтээлийн нь гар бичмэлийг нууцаар хил давуулж, өмнөдөд хэвлүүлсэн ба удахгүй англи хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж буйг тэд ярьсан байна. Умардаас оргосон олон хүн ном хэвлүүлсэн боловч тэндээ амьдарч буй тэрс үзэлтний бүтээл гарч буй нь анхных болохыг Өмнөд СолонгосынSBS телевизийнхэн өгүүлжээ.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.21.244)

    2015-06-19

    ЗӨВ ШҮҮ