Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгах бололтой
- 2015-06-19
- Дэлхий
- 0

Европын холбооны гишүүн орнууд Оросын эсрэг тавьсан хоригийг дахин хагас жилээр сунгах талаар лхагва гаригт тохиролцжээ. ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа Европын холбооноос өнгөрсөн оны гуравдугаар сард эхний шатны хоригийг баталсан юм. Хориг арга хэмжээ үйлчлэх хугацаа ирэх долдугаар сарын 31-ний өдөр дуусна. Европын холбооны гишүүн орнуудын сайд нар ирэх долоо хоногт Люксембургт уулзах үеэр хоригийг дахин албан ёсоор сунгах бололтой.

Сэтгэгдэл (0)