“Роскосмос” сансрын аялал жуулчлал эрхэлнэ
- 2015-06-19
- Дэлхий
- 0

ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг Олон улсын сансрын станц/ОУСС/ руу аялал жуулчлалын нислэгийг 2018 оноос эхлэн сэргээхээр болжээ. Тус агентлаг АНУ-ын “SpaceX” компанитай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь тэдний“Dragon” хөлгийг ашиглах зо-рилготой нь холбоотой юм. “SpaceX” компани нь ОУСС-д нисэгч дийг хүргэх үйлчилгээний НАСА-гийн тендерт оролцохоор долоон хүний суудалтай “Dragon” хөлөг бүтээсэн байна. Мөн “Atlas 5” зөөгч пуужингаас ОУСС руу нисээд эргэж газарт буух зориулалт бүхий долоон хүний суудалтай “Boeing” компанийн “Commercial Space Transportation 100” хөлгийг сансрын аялал жуулчлалдаа ашиглах ажээ. Ингэснээр сансар судлалд Орос улс, АНУ хоёрын хамтран ажиллах ойлголцол шинэ төвшинд хүрэх юм байна.

Сэтгэгдэл (0)