300 триллион нартай галактик илрүүлэв
- 2015-06-19
- Дэлхий
- 0

НАСА-гийн одон орон судлаачдын 2009 онд бүтээсэн өргөн өнцөгт дурангийн тусламжтай сансар огторгуйн олон нууцыг тайлж байна. Шинжлэх ухааны “The Astrophysical Journal” сэтгүүлд бичсэнээр уг дурангийн тусламжтай одон орончид олон шинэ галактик илрүүлсэн байна. Тэдгээр галактикийн дундаас WISE J224607.57-052635.0 хамгийн тод гэрэлтэж, хэт улаан туяа ялгаруулж байжээ. Ийнхүү гэрэлтэж буй шалтгаан нь 300 триллион нартай нь холбоотой аж. Одон орончид уг галактикийн төвд асар том хар нүх байгаа учраас одоогоор мэдэгдэж буй энэ төрлийн галактикуудтай харьцуулахад илүү тод гэрэлтэж, хэт улаан туяа цацруулдаг хэмээн тайлбарлажээ. Учир нь, хар нүх хэдэн саяар хэмжигдэх градусын халуун үүсгэдэг байна. “WISE” дурангийн цуглуулсан мэдээллээр энэхүү галактик нь биднээс 12.5 тэрбум гэрлийн жилийн зайд оршдог юм байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)