“Сансар” супермаркетын сүлжээ шинэ стандартыг нэвтрүүллээ


“Сансар” супермаркетын сүлжээ нь “Сансар-32” салбартаа өөрийн шинэ стандартыг нэвтрүүллээ
 

 

“Алтан Жолоо Групп” нь 2013 оноос сүлжээ дэлгүүрийн хөгжлийг  тодорхойлох, олон  улсын жишигт нийцэхүйц,  орчин үеийн өнгө төрх,  үйлчлүүлэгчдийн  тав тухтай орчныг бүрдүүлсэн, шинэ стандартын супермаркетын  сүлжээ бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг  нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Сансар-32”супермаркетдаа шинэчлэлт хийн, өөрийн  гэсэн  шинэ стандартаа   нэвтрүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр тухайн сүлжээ дэлгүүр нь менежментийн зөв бодлогоор борлуулалт, татан авалт, агуулахын зохистой үлдэгдлийг хянах системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, худалдааны орчин үеийн техник тоног төхөөрөмжийг суурилуулан, бараа  бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горимыг өндөр түвшинд байлгаж,эрүүл,  чанартай  бүтээгдэхүүнийг  олон  улсын  жишигт  нийцэхүйц,  тав  тухтай  орчноос,   шинээр  нь хэрэглэгчдийн гар дээр хүргэх боломж нээгдэж байгаа юм. 

Мөн 2015 оны 4-р  сард Хан-Уул дүүрэгт  “Сансар-34” салбараа  шинээр нээж  Haribo  брендийн чихрийн  хотхонг байгуулсан  бол  “Сансар-32”  супермаркетдаа   Julie`s брендийн  жигнэмэгийн тусгай  тасагтай  болж   үйлчлүүлэгч худалдан  авагчиддаа  бэлэг  барьж  байна.  Тус  салбар  нь  “Хурдан  шуурхай,  найрсаг  үйлчилгээ” уриан   дор эрхэм  хэрэглэгч  ,  худалдан авагчиддаа   үйлчилж  , нээлтийн өдрөө тохиолдуулан хямдралтай,  амталгаатай, урамшуулалтай худалдааг зохион байгуулахаас гадна 7 хоногийн турш бүх барааг бөөний үнээр худалдаалж , мөн картын  хөнгөлөлт урамшууллаар бэлэг барьж байна.  Байнгын худалдан авагч үйлчлүүлэгч нартаа зориулан ""Би Сансарын Байнгын Үйлчлүүлэгч " уралдаант аянаа  10 хоногийн турш өрнүүлэхээр боллоо. 

Тус аяны хүрээнд: 

  1.  “Миний сонголт Сансар”- бүтээлч уралдаан: Та Сансар-32 салбарын тухай өөрийн хамгийн  сайн  чаддаг  зүйлээрээ  ямар  ч  төрлийн  бүтээл  урлан  бүтээж  уралдаанд оролцох боломжтой .  Жишээ нь: дуу, шүлэг , уран зураг,  фото зураг , видео бичлэг, макет  гэх мэт ямар ч бүтээл байж болно.        Дээрх бүтээлүүдийг 2015 оны 6-р сарын 26-ны оройн 22:00  цаг хүртэл хүлээн авна.
  2. “Хэн  Хамгийн  Идэвхитэй  Үйлчлүүлэгч  вэ?”  уралдаан  нь  06.19-06.28-ыг  хүртэл хөнгөлөлтийн  картаар  үйлчлүүлсэн  “ХАМГИЙН  ОЛОН  УДААГИЙН, ХАМГИЙН ӨНДӨР   ҮНИЙН  ДҮНТЭЙ”  худалдан  авалт  хийсэн   3  үйлчлүүлэгчийг  тодруулна.Ялагчдыг онцгой шагнал гарын бэлэг хүлээж байна.

Шалгаруулалт:  2015  оны 6-р сарын 28-ны Ням гаригийн 12:00 цагт Сансар-32 салбар тодруулах болно. Та бүхэн хүрэлцэн ирэхдээ хөнгөлөлтийн карт,  худалдан авалтын талон, болон бичиг баримтаа авчирнэ үү. Та бүхэн уралдаандаа идэвхитэй оролцож шагналын эзэн болоорой !

Танд амжилт хүсье!!!

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.22.11)

    2015-06-22

    bolj bn..angli Mongol hel deer bichsen ni yag bolson bn