“Соёл” велнесс төв нээлтээ хийлээ
- 2015-06-22
- Үнэн
- 0

Монголын анхны велнесс төв "Соёл" өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Уг үйл ажиллагаа нь улаан тууз хайчлан, урлагийн тоглолт явагддаг уламжлалт нээлтийн ёслолын хэлбэрийг эвдэж, Монголд анх удаа дижитал гранд опенингийг хийж буйгаараа онцлог юм.
Тодруулбал, нээлтийн өдрийн хүрээнд өнөөдөр 12:00 -00:00 цаг хүртэл 1.2 сая орчим хэрэглэгчтэй цахим орчинд Соёлыг танилцуулах үйл ажиллагааг олон нийтийн сүлжээний төрөл бүрийн сувгаар дамжуулна хүргэх юм. Мөн www.Soyol.mn сайтаар дамжуулан урамшуулалт үйлчилгээ авах 38 азтанг онлайн лотто тоглоомын ялагчидаар тодруулах аж.

Уг шинэлэг нээлтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Соёл” велнесс төвийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийж, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.
Үйлчилгээний төрөл, давуу тал
“Соёл” велнесс төв нь дээд зэрэглэлийн тав тухай орчин, тансаг үйлчилгээ бүхий саун, Япон, Тайландын уламжлалт массаж, эмчилгээний чулуун өрөөнүүд, өндөр зэрэглэлийн ресторан, Арома Спа, фитнес заал, зочид буудлаас бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсад дан ганц сауны чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ерөнхий хэв маягийг эвдэж, Бизнес төвийн хэлбэр руу шилжүүлсэнээрээ “Соёл” велнессийн гол онцлог оршиж буй аж. Түүнчлэн гэр бүлээрээ уг төвд саатан морилох боломжийг хангах үүднээс аюулгүйн стандартын дагуу тохижуулагдсан Хүүхдийн тоглоомын өрөөг мөн бэлтгэжээ.



Үнэ тарифын хувьд Даваа-Пүрэв гарагт 45 мянга, Баасан- Ням гарагуудад 60 мянга төгрөгөөр саун, массаж, эмчилгээний чулуун өрөөнүүд, Арома Спа-аар цагийн хязгаарлалтгүйгээр бүрэн үйлчлүүлэх эрх авах аж.
Монголд анх удаа 250 сая жилийн наст Гимлайн давсан эмчилгээний өрөө нээгдлээ

Гимлайн өндөр уулны 250 сая жилийн наст улаандавсан эмчилгээ дэхий дахинаа VIP хэлбэрээр цөөн хэдхэн газруудад хийгддэг.
Тэгвэл Монгол улсад анх удаа “Соёл” велнесс төвийнхэн хэрэглэгчдэд хүргэж байна. Ингээд утс төвийн бизнес төвийн хөгжлийн менежер Т.Гүлдауренгаас дараах тодруулгыг авлаа.
Т.Гүлдаурен: Гимлайн улаан давсан өрөө нь хуурай сауны төрөлд ордог

- Гимлайн уулын улаан давсан эмчилгээний өрөөнийхөө талаар мэдээлэл өгнө үү?
- 250 сая жилийн тэртэйгээс Гимлайн уулын бэлд тогтсон энэ улаан давсыг өдгөө Дэлхий нийтээрээ хүний эрүүл мэндэд гайхалтай эерэг өөрчлөлтүүдийг өгдөг гэдгийг тогтоочихсон. Манай төв Монголд анх удаа Гимлайн улаан давс бүхий өрөөг тусгайлан бэлтгэж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ улаан давсан өрөөнд сууснаар хүний биед олон эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг.
-Тухайлбал?
- Амьсгалын замын өвчнүүдийг анагаахад өндөр үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, уушги цэвэрлэх өндөр ач холбогдолтой гэсэн үг. Мөн эмэгтэйчүүдийн элдэв төрлийн өвчнийг илааршуулдаг. Арьсыг зөөлрүүлэн чийгшүүлж, цэвэрлэхийн зэрэгцээ тэжээл өгдөг байгаа.
- Энэ өрөө бүхэлдээ улаан давсаар хийгдсэн гэсэн үг үү?
- Тийм ээ. Хана, суудал гээд бүгд улаан давс. Мөн улаан давсан дэр, жинтүү, массажны гулгуур зэрэг эд зүйлүүд бий. Улаан давсан өөрөө хуурай саун гэдэг утгаараа нэлээд халуун, бүгчим байдаг. Эмчилгээний зориулалтаар хэрэглэх учраас хэт удаж болохгүй гэсэн үг.
- Улаан давсан өрөөнд хэдэн минут болох ёстой бэ?
- Өрөө бүрт үйлчлүүлэгч хэдэн минут саатвал зохимжтой талаар тусгай зааварчилгаа хадсан байгаа. Ер нь бол 15 минут суугаад хэсэг завсарласны дараа дахин орж болно. Багцын үнэндээ багтаад явчихдаг учраас үйлчлүүлэгчээс энэ өрөөнд орсных нь төлөө ямар нэгэн байдлаар нэмэлт мөнгө авахгүй.
Ж.Мядагбадам

Сэтгэгдэл (0)