Нарендра Моди йогийн өдөрт оролцов
- 2015-06-22
- Дэлхий
- 0

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын нийслэл Дели хотноо тэмдэглэсэн олон улсын йогийн өдрийн хүрээнд олон мянган оролцогчийг тэргүүлж, дасгал хийжээ. Ерөнхий сайдтай хамт дунд сургуулийн сурагч, цэрэг, албан хаагч нийлсэн 35000 хүн дасгал хийсэн байна. Энэ үеэр нэг дор хамгийн олон хүн йогийн дасгал хийсэн амжилт тогтоосон аж. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Свараж, НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн нар Нью-Йорк хотын “Тайм сквер”-т30 мянган хүн оролцсон өдөрлөгийг тэргүүлжээ. НҮБ-аас зургадугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн йогийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд гаргасан. Үүнээс хойш Энэтхэгийн төр засгийн удирдлага энэ өдрийг олон улсын хэмжээний түүхэн тэмдэглэлт өдөр болгохыг зорьж олон ажил зохиожээ. Энэ ажлын хүрээнд Дели хотноо хоёр өдөр үргэлжлэх йогийн тухай олон улсын бага хурал зохион байгуулж буй юм. Дэлхийн дахинаа нийт250 сая орчим хүн йогийн өдрийг тэмдэглэхэд оролцсоноос 20 сая орчим нь АНУ-д байжээ.

Сэтгэгдэл (0)