А.Гитлерийн зурсан бүтээлийг дуудлагаар худалдлаа

 

Германы Нюрнберг дэх “Auktionshaus Weidler” нэртэй дуудлага худалдааны газраас Адольф Гитлерийн зурсан гэх 14 усан будгийн бүтээлийг нийт 450 мянган ам.доллараар худалджээ. А.Гитлер тус зургуудыг 1908-1922 онд зурсан гэж үздэг ба тэдгээрээс Бавари дахь Нойшвайнштайн шилтгээнийг дүрсэлсэн бүтээл хамгийн өндөр үнэ хүрч, Хятадын хөрөнгө оруулагч 10 мянган ам.доллараар худалдан авсан аж. Нюрнберг дэх дуудлага худалдааны газраас А.Гитлерийн бүтээлүүдийг өмнө нь арилжиж байсан. Тэдгээр бүтээл уран зургийн хувьд үнэ цэнэ багатай ч худалдан авагчид өндөр үнээр авах нь түгээмэл гэнэ. А.Гитлер нацист үзэл санаа бүхий нам байгуулахаасаа өмнө зураач болохыг мөрөөддөг байжээ. Амьдралынхаа хугацаанд тэрбээр 3000 орчим зураг зурсны олонхи нь зураасан зураг аж. Германд нацист үзэл санааг сурталчлахыг хориглодог. Гэсэн ч нацист үзэл санааг сурталчилсан ямар нэг зүйл, бэлгэ тэмдгийг нь дүрслээгүй бол А.Гитлерийн бүтээлээс худалдахыг хориглодоггүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)