Салан тусгаарлагчид Саудын Араб дахь цэргийн баазыг эзэлжээ
- 2015-06-22
- Дэлхий
- 0
Саудын Араб дахь “Ахрар аль-Нажран” нэртэй салан тусгаарлагчдын бүлэглэл тус улсын өмнөд хэсэгт орших цэргийн баазыг эзэлсэн тухай Ираны “Фарс” агентлагаас мэдээлжээ. Бүлэглэлийн төлөөлөгчид Нажрана хотоос 10 км зайд орших Хабаш дүүрэгт Саудын Арабын цэргүүдтэй тулалдсанаа өгүүлсэн байна. Өмнө нь тус нутаг дахь салан тусгаарлах үзлийг дэмжсэн омгуудын төлөөлөл “Ахрар аль-Нажран” нэртэй сөрөг хүчний бүлэглэл байгуулснаа мэдэгдсэн аж. Салан тусгаарлагчид Саудын хаант улсын бүрэлдэхүүнээс гарч, түрэмгийлэлд өртөөд буй йеменчүүдтэй хүч хавсрахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Хөрш Йемен улсад иргэний дайн өрнөж, тус улсын хууль ёсны Ерөнхийлөгч Мансур Хадид засгийн эрхийг өгөхийн төлөө тэмцэгчдийг Саудын Араб тэргүүтэй арабын орнууд дэмжиж, тус улсын нутгийг бөмбөгдөж буй юм. Шийт шашинтай хуситуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхөн өн-гөрсөн оны есдүгээр сард Йемений нийслэл Сана хотыг эзэлсний дараа Ерөнхийлөгч Мансур Хади Саудын Араб улс луу оргон зайлахад хүрчээ.

Сэтгэгдэл (0)