Хакеруудын халдлагаас болж 1400 хүн нисч чадсангүй
- 2015-06-23
- Дэлхий
- 0

Польшийн Варшав хотын нисэх буудлын цахим сүлжээнд хакерууд халдсанаас ням гаригт 1400 гаруй зорчигчийн нислэг саатжээ. Хакерууд LOT нисэхийн компанийн компьютерийн сүлжээнд халдсанаар зорчигчдыг бүртгэх систем ажилгүй болсон байна. Эвдрэлийг засахад таван цаг шаардагдсанаас олон улсын болон дотоодын 10 нислэгийг цуцалжээ. Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөж эхэлсэн байна.

Сэтгэгдэл (0)