Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы үр шилжүүлэн суулгах ”Өөжинмед” эмнэлэг үүдээ нээлээ
- 2015-06-23
- Үнэн
- 0

Хүмүүний амьдрал хамгийн утга учир үр хүүхэд билээ. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэдтэй болж чадахгүй байгаа залуу хосууд үр суулгуулахаар ихэвчлэн харь орныг зорьдог. Тэгвэл эх орондоо чадварлаг эмч нараар эмчлүүлэн бяцхан сахиусан тэнгэртэй болох боломжтой боллоо. Учир нь эх хүүхдэд ээлтэй нэгэн эмнэлэг билэгт сайн өдрийг сонгон өнөөдөр нээлтээ хийлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэгээ өнөөдөр нээсэн юм.
Хөдөлмөрийн баатар маань тус эмнэлэгээ “Өөжинмед” хэмээх тун өвөрмөц нэр өгчээ. Тус эмнэлэг нь японы Kato Ladies эмнэлгийн салбар бөгөөд эмч мэргэжилтнүүдээ Kato Ladies клиникт дадлагажуулсан юм байна.
Kato Ladies клиникийн тухайд байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгадаг бөгөөд одоогоор жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм. Ийнхүү Монголын үрс маш олон болтугай.
















Сэтгэгдэл (3)
(150.129.140.79)
ЗӨВ ШҮҮ
SOD (180.149.78.20)
БАЯР ХҮРГЭЕ. МАШ БУЯНТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ ЮМ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.
зочин (103.10.23.193)
Өөжин мед эмнэлгийн хамт олон болон эзэн Бадөар-Ууганд талархал илэрхийлье. Хаягныхаа доорх Үр шилжүүлэн суулгах энэ тэр гэсэн үгсээ авчихаарай. зүгээр л Өөжин Мед байвал болоо биш үү.Орсон гарсан хүнд сонин сэтгэгдэл төрнө шүү дээ.