Сайдын эхнэр Б.Обамагаас хүлцэл өчлөө

 

Израилийн Дотоод хэргийн сайдын эхнэр Сильвана Шалома АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай хошигносон бичвэрээ твиттер хуудаснаасаа устгаж, Б.Обамагаас хүлцэл өчжээ. Сайдын гэргий твиттертээ “Та нар Ерөнхийлөгчийн кофе ямар байдгийг мэдэх үү. Кофе нь хар сулавтар амттай байдаг” гэж бичсэн нь түүнийг дагагчдын дургүйцлийг төрүүлсэн байна. Израилийн “Yediot Aharonot” хэмээх томоохон сонины эзний гэр бүлээс гаралтай Сильвана Шалома нь долоо хоногт тутмын радио нэвтрүүлэг хөтөлж, телевизийн нэвтрүүлэгт байнга оролцдогоос гадна арьс өнгөөр ялгаварлах үзэл бүхий мэдэгдэл үе үе хийж, олны анхаарлаг татдаг аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)