Луврын музей Абу-Дабид салбараа нээнэ

 

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотноо дэлхийд алдартай Луврын музейн салбарыг энэ оны сүүлчээр нээнэ. Луврын музейн салбарыг байгуулах ажил хоёр жил үргэлжилсэн ба 653 сая ам.доллар зарцуулжээ. Саадият хиймэл арал дээр барьж буй 64 мянган метр квадрат уг музейн барилгыг 2015 оны архитектурын шилдэг төсөл болно гэж “The Telegraph” сонинд бичжээ. Хиймэл арал дээр Луврээс гадна АНУ-ын Соломон Гуггенхаймын музейн салбар болон Заед шейхийн Үндэсний түүхий музейн барилгыг барьж байгаа юм. Гантиган цагаан “Абу-Дабийн Лувр” музейн барилга зочдод тэнгисийн усанд хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлэх шийдэлтэй ба технологийн дэвшлээр тоноглосон байна.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)