Оросууд Крымийг зорихдоо Украинаас зөвшөөрөл авна

Оросын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (ХЭАХН)-ээс Крымийн хойгийг зорьж буй тус улсын иргэдэд зориулсан зөвлөмж гаргажээ. ХЭАХН-ийн хуульчид ОХУ-ын иргэдийг Украины эрх баригчдаас зөвшөөрөл авалгүйгээр Крымийн хойг руу аялах, тус нутгаас ямар нэг бараа худалдан авахаас зайлсхийхийг зөвлөжээ. Санамжид өгүүлснээр, ОХУ болон Украины хооронд тус нутгийг Оросын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээ байхгүйгээс Крымийн хойг, Севастополь хот бол эзлэгдсэн нутаг гэдгийг өгүүлсэн байна. Ийм нөхцөлд эзлэгдсэн нутагт очиж, хилээр нэвтрэх журмыг зөрчсөн жуулчдад эрүүгийн хариуцлага ногдуулж болзошгүй гэнэ. “Жуулчид өөрсдийн аюулгүй байдлын төлөө хууль тогтоомжийг мөрдөж, Украины Херсон муж дахь Хилийн албаны зөвшөөрөлтэйгөөр хил нэвтрэхийг зөвлөж байна” хэмээн ХЭАХН-ийн сайтад бичжээ. Эзлэгдсэн нутагт хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр Украинд эрүүгийн97 хэрэг үүсгэсэн тухай ХЭАХН-ийн мэдээлэлд өгүүлсэн байна. Мөн Крымд үл хөдлөх хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авахгүй байхыг зөвлөсөн аж. “Украины Хууль зүйн яамнаас үл хөдлөх хөрөнгийн арилжааг бүртгэдэг тус улсын Төрийн бүртгэлийн санд Крым болон Севастополийн захиргааныхныг нэвтрэхийг хориглосон. Санд оролгүйгээр аливаа үл хөдлөх хөрөнгө хэн нэгний өмч болохыг батлах боломжгүй” хэмээн санамжид өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ВВП (172.56.12.13)

    2015-06-24

    Улс.төрөөс гадна хууль гэж нэг юм байдгиймаа.Аливаа өмч хөрөнгө дансбүртгэлтэй байх нь хэний ч мэдээжийн юм шүү дээ.Тэгээд ч Крымийн хойгийг Орос улс өөртөө хаьсарган нэгтгэсэн нь худлаа биш,үүнийгээч Крым,путь на родину киногоороо харуулчихсан шүү дээ.

  • (103.9.90.130)

    2015-06-23

    сайхан ***** юмдаа зарим юман дээр манайхан

  • иргэн (202.170.71.92)

    2015-06-23

    Худлаа юм битгий бичиж бай.Украйнаас яахаараа зөвшөөрөл авч байх ёстой гэж...Улс төрийн ийм ээдрээтэй юмыг таамгаараа тавиад хэрэггүй дээ.