В.Янукович: Би цус урсгахгүйн төлөө хангалттай зүйл хийгээгүй

 

Украины Ерөнхийлөгч асан В.Янукович “БиБиСи” агентлагт ярилцлага өгчээ. В.Янукович эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын эсрэг гал нээх тушаал өгөөгүй боловч цус урсгасан хүчирхийллийг зогсоохын төлөө хангалттай хүчин чармайлт гаргаагүй гэдгээ өгүүлсэн байна. Ерөнхийлөгч асан “Би хүчирхийлэл, цус урсгахыг эрс эсэргүүцэж байсан. Ямар ч засаг төр иргэдийн дусал цуснаас илүү үнэ цэнэтэй биш гэж боддог. Тиймээс би Украинд цус урсгахын эсрэг байсан. Украинд дайн гаргуулахгүйн төлөө би бүхнийг хийсэн” гэжээ. В.Янукович цус ургасан нь Майданыг дэмжигч радикал үзэлтнүүдээс болсон гэдгийг хэлсэн байна. Мөн Украины шинэ төрийн эрх баригчид Майданы талбай дахь үйл явдлаас хойш нэг жил хагас өнгөрөхөд хэргийг мөрдөн шалгахын оронд баримт нотолгоог устгаж буйг дурджээ. В.Янукович эх орноосоо оргон зайлснаасаа хойш анх удаа барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийнхтэй ярилцсан нь энэ юм.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Baraa (112.72.13.129)

    2015-06-25

    Uhaan muutai ard tunee geh setgelgui shunhai ***** *****.

  • (49.0.161.15)

    2015-06-24

    Янукович ард түмнийхээ биш хэдхэн олигархийн эрх ашгийг хамгаалж байсан явдал улс орныг нь ийм байдалд хүргэсэн. Үүнийг ашиглаж барууныхан төрийн эргэлт хийсэн.