Оросын эсрэг хориг үйлчилж эхэллээ

Европын холбооноос Оросын эсрэг баталсан хоригийг 2016 оны нэгдүгээр сарын 31- нийг хүртэл сунгах тухай шийдвэр өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсныг тус холбооны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Европын холбооны зөвлөл хоригийг дахин хагас жилээр сунгахаар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэснээс гадна Крым, Севастопольд тавьсан хориг арга хэмжээнүүдийг ирэх оны зургадугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан юм. Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөл тус улсын эсрэг хоригийг сунгасанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ шийдвэрээс хамаарч хэдэн зуун мянган хүн ажлын байраа алдана гэдгийг Европын холбооны удирдлага зориуд дурдахгүй байгааг өгүүлжээ. Австрийн эдийн засагчдын тооцоолсноор Оросын эсрэг хоригийн уршгаар Европын орнууд нийт 100 тэрбум еврогийн орлого олох боломжоо алдаж, хоёр сая хүн ажлын байргүй болох аж. Үүнээс Герман улс 27 тэрбум евро, 500 мянган ажлын байраа алдаж, хамгийн их хохирол амсах гэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)