II Элизабетын хүндэт зочин нь Дэвид Бекхэм

 

Английн хатан хаан II Элизабетын зарлигаар Хамтын нөхөрлөлийн орнуудын нэр нөлөө бүхий залууст олгох “Queen’s Young Leaders Awards” шагналын анхны ёслолыг Букингемийн ордонд зохион байгуулжээ. Энэхүү нэр хүндтэй ёслолд соёл урлаг, спорт, улс төр, нийгмийн салбарт нэр хүндтэй 60 залуу оролцсоноос Дэвид Бекхэм төлөөлж үг хэлсэн байна. Ёслолын дараа тэрбээр хатан хаантай авахуулсан гэрэл зургаа инстаграм хуудастаа нийтэлж “Букингемийн ордонд үг хэлж, хатан хаантай уулзах гайхалтай байлаа. Энэ зургийг миний өвөө, асрагч минь харсан бол хэчнээн их баярлах байсан бол” хэмээн бичжээ.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)