Грекийн парламент зээлдэгчдийн нөхцөлийг зөвшөөрчээ

 

Грекийн парламент зээлдэгчидтэй байгуулах шинэ гэрээг дэмжихэд бэлэн гэдгийг тус улсын төрийн сайд Николас Папас өгүүлжээ. “Аливаа гэрээ сонгуульд ялсан олонхийн дэмжлэг авах ёстой. Удахгүй тохиролцоонд хүрнэ” хэмээн тэрбээр энэ тухай мэдэгдсэн байна. Талууд тохиролцоонд хүрч чадвал Европын комиссоос Грекийн эдийн засгийг хөгжүүлэхэд зориулж 35 тэрбум евро олгох бололтой. Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкерын өгүүлснээр тус оронд ажлын байрны тоог нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах шаардлагатайг өгүүлжээ. Жан Клод Юнкер энэ зориулалтаар энэ оны хоёрдугаар хагаст багтан нэг тэрбум евро олгох боломжтойг хэлсэн юм. Европын парламент болон Грекийн эрх баригчид зээл олгох тухай өмнө нь тохиролцсон. Хоёр талын хэлэлцээрийг зуучилж буй Йерун Дэйссельблум Грекийн Засгийн газрын дэвшүүлсэн саналын үндсэн дээр санхүүгийн тусламж олгох тухай гэрээ байгуулах магадлалтайг хэлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)