Б.Обамад онцгой эрх олгожээ
- 2015-06-26
- Дэлхий
- 0

АНУ-ын Конгресс тус улсын Ерөнхийлөгч Б.Обамад Атлантын далайг дамнасан түншлэлийн гэрээ байгуулахад нь зориулж, онцгой эрх олгох тухай хууль баталжээ. Шинэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн засаг захиргаанд худалдааны гэрээ байгуулах эрх олгож, тэдгээр гэрээнд Конгресс ямар нэг өөрчлөлт оруулалгүйгээр батлах эсвэл буцаах боломжтой аж. Өнгөрсөн тавдугаар сард Конгрессын найман гишүүн Ерөнхийлөгчид Ази, Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдааны гэрээ байгуулахад нь зориулж онцгой эрх олгох тухай хуулийн төслийг дэмжихээс татгалзсаны дараа уг хуулийн төслийг олонхийн саналаар буцаасан юм. Ерөнхийлөгч Б.Обама Ази, Номхон далайн бүс нутагт орших Япон, Сингапур, Мексик зэрэг11 оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулах ажлыг түргэтгэж, дэлхийн нийт худалдааны40 хувийг өөрийн хяналтад оруулахыг зорьжээ. Энэ төлөвлөгөөг нь тус улсын томоохон бизнес эрхлэгчид болон тэдний төлөөлөл болох тус улсын Худалдааны танхим дэмжиж байгаа боловч үйлдвэрчний эвлэлийнхэн эсэргүүцдэг байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн энэ төлөвлөгөө ажил хэрэг болсон тохиолдолд АНУ үйлдвэрлэл болон ажлын байраа бусад оронд алдана гэж сэрэмжилж буй юм.

Сэтгэгдэл (2)
(27.123.214.116)
Энэ самжаа нь самраад өгөх байх дөө
(202.170.80.25)
fdgbdfgvdfgv