Титэм вирусээр нас барагсдын тоо нэмэгдлээ
- 2015-06-26
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас тус улсад титэм вирусээр дахин хоёр хүн нас барсныг мэдээлжээ. Одоо тус улсад энэ өвчний халдвар авсан хүний тоо 180 хүрч, үүнээс 29 нь нас бараад байна. Өвчтөнүүдээс 77 нь эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа бөгөөд нийт 3100 гаруй хүн хөл хорионд орсон хэвээр ажээ. Титэм вирусийн халдвар тархсанаас хойш нийт 13 мянган хүнийг хөл хорионд оруулснаас 11 мянгыг нь аюулгүй хэмээн үзэж хорионоос гаргасан. Энэ өвчний нууц үе дээд тал хоёр долоо хоног үргэлжилдэг байна.

Сэтгэгдэл (1)
иргэн (202.170.71.92)
Өмнөд Солонгосыг дэлхийгээс тусгаарла. Эд өвчнийхээ асуудлыг нууж дараад байна.Тэгээд ч бусад улсад тархвал бүгд дуусна шүү дээ.Монголчуудыг ирч, очихыг зогсоосон нь дээр байх шүү.