В.Путин европын холбооны эсрэг хоригийг нэг жилээр сунгалаа

 

Оросын Ерөнхийлөгч В.Путин Европын холбооны зарим нэр төрлийн импортын бараанд тавьсан хоригийг дахин нэг жилээр сунгасан тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ нь Европын холбооноос Оросын эсрэг хориг арга хэмжээг дахин хагас жилээр сунгасны хариу арга хэмжээ аж. В.Путин Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведевт хандан зохих тогтоол болон жагсаалтыг бэлтгэх үүрэг өгсөн байна. Оросын Ерөнхийлөгчийн хариу арга хэмжээ тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд баттай баримжаа болж, ажлаа удаан хугацаанд төлөвлөх боломж олгов. Европын холбооны гишүүн орнууд өнгөрсөн оны долдугаар сарын30-ны өдөр Оросын эсрэг хоригийг баталж, тус улсын дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, газрын тос, шатдаг хийн олборлолтын салбар дахь хөрөнгө оруулалтыг хязгаарласан юм. Оросын тал үүний хариуд Европын холбооны гишүүн орнуудаас сүүн бүтээгдэхүүн, жимс, загас зэрэг бараа худалдан авахыг хоригложээ. Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг энэ сарын22-ны өдөр хагас жилээр сунгасан. “Орос хориг арга хэмжээг анх эхлүүлээгүй боловч өнөөгийн нөхцөлд зохих хариуг нь барих зарчмын хүрээнд сунгаж байна” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков энэ шийдвэрийг тайлбарласнаас гадна Европын холбооноос баталсан хоригийг шударга бус, үндэслэлгүй гэдгийг хэлжээ. Мөн тэрбээр уг хориг нь Оросын бизнсес эрхлэгчид төдийгүй, хоригийг баталсан Европын орнуудын татвар төлөгчдийн эрх ашгийг хөндөж буйг өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)