Францад тусгай албадын эрх мэдлийг нэмжээ
- 2015-06-26
- Дэлхий
- 0

Францын парламентын хоёр танхим алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгоор тусгай албадын эрх мэдлийг нэмэгдүүлсэн хууль баталжээ. Шинэ хуулиар тусгай албад шүүхийн тогтоолгүйгээр тус улсын иргэдийн орон гэр, автомашинд сонсох төхөөрөмж байршуулах, мөрдөх эрхийг олгосон байна. Мөн интернэт, гар утасны үйлчилгээ үзүүлдэг компаниудыг иргэдийн тухай мэдээллийг хуулийн байгууллагад олгохыг үүрэг болгосон аж. Хууль батлагдахтай нэгэн зэрэг Францын төр, засгийн удирдлагуудын захидал, харилцааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба2006-2011 онд тагнаж байсан тухай мэдээлийг Викиликс сайтад гарч, дуулиан тарьжээ.

Сэтгэгдэл (0)