Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хороо шилдгээр тодорлоо
- 2011-12-20
- Спорт
- 0
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаагаар
ахлуулсан ажлын хэсэг батлагдсан журмын дагуу хуваарь гарган, Нийслэлийн
дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын 2011 оны үйл ажиллагааг 12
дугаар сарын 1-6-ны өдрүүдэд шалгаж, дүнгээ гаргалаа.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаагаар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан журмын дагуу хуваарь гарган, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын 2011 оны үйл ажиллагааг 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд шалгаж, дүнгээ гаргалаа.
Энэхүү шалгалт нь Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, мэргэжлийн удирдлагаар хангах зорилготой аж.
Шалгалтыг дотоод ажил, нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан ажилд оролцсон байдал, шинээр санаачилсан ажил, бүтээн байгуулалт, спортын материаллаг бааз, нийтийн биеийн тамирын ажил, спортын хөгжил, уралдаан тэмцээн, сургалт, дасгалжуулалтын ажил гэсэн чиглэлээр явуулжээ. Нэгтгэсэн дүнгээр I байранд Баянзүрх дүүрэг, II байранд Сонгинохайрхан дүүрэг, III байранд Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороодууд тус тус шалгарчээ.
Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчдын шинэ жилийн “Сүлд модны наадам” 12 сарын 22-нд болох бөгөөд энэ үеэр шилдэг спорт хороод болон оны шилдгээр шалгарсан багш, арга зүйч, тамирчин, хамтлаг, үндэсний спортын булан, танхимуудыг шагнаж урамшуулах ажээ.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран

Сэтгэгдэл (0)