З.Блаттер: ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны эхэнд болно

 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны(ФИФА) шинэ ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны эхэнд болно гэсэн байр сууриа тус байгууллагын тэргүүн З.Блаттер илэрхийлжээ. ФИФА-гийн их хурал өнгөрсөн тавдугаар сард болох үеэр З.Блаттерийг ерөнхийлөгчөөр улируулан сонгосон билээ. Гэвч хэдэн өдрийн дараа ФИФА-гийн дараагийн чуулганы үеэр ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ тэрбээр мэдэгдсэн юм. ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаан ирэх сарын 20-нд хуралдаж, дараагийн их хурлын товыг тодорхойлох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)