Грек улс ирэх сарын 6-ныг хүртэл банкуудаа хаажээ

 

Грекийн эрх баригчид “Банкуудын үйл ажиллагааг зогсоох тухай” тогтоол баталж, энэ сарын 28-наас долдугаар сарын6-ны өдөр хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгажээ. Тогтоолд Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Ерөнхий сайд Алексис Ципрас нар гарын үсэг зурсан байна. Энэ арга хэмжээ нь еврогийн бүсийн орнууд Грект тусламж үзүүлэх хөтөлбөрөө сунгахаас татгалзантай холбоотойгоор тус улсын санхүүгийн тогтолцоог нэн шуурхай хамгаалж, эдийн засагт нь шаардлагатай бэлэн мөнгөний нөөц хомдохоос сэргийлэх зорилготой болохыг уг тогтоолд өгүүлсэн аж. Грекийн иргэд өнгөрсөн бямба гаригаас эхлэн данс дахь мөнгөө бэлэн мөнгөний автомат машинд(АТМ) дугаарлан зогсож, мөнгөө авч эхэлсэн. Харин еврогийн бүсийн Сангийн сайд нар Грект санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрөө энэ сарын30-ны өдрөөс хойш сунагхгүй гэсэн шийдвэр гаргасныг тус бүлгийн ахлагч Йерун Дейсселблум мөн өдөр мэдэгдсэн билээ. Тухайн үед энэ шийдвэрийг баталсан тогтоолд Грекээс бусад орны сайд нар гарын үсэг зурсан нь аливаа шийдвэрийг бүх гишүүн дэмжсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн Европын холбооны үндсэн зарчмыг үгүйсгэсэн үйл явдал болсон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)