Орон сууцны ипотоекийн 8 хувийн хүүтэй зээлийн мэдээ
- 2015-06-04
- Үнэн
- 0
2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.1 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19116 зээлдэгчийн нийт 566.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 36864 иргэнд 1987.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
МОНГОЛБАНК

Сэтгэгдэл (0)