Монголбанкны хяналтын зөвлөлийн ээлжит бус хурлын мэдээлэл
- 2015-04-24
- Үнэн
- 0
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит бус хурал 2014 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр болж, Монголбанкны захиргаа, аж ахуйн зардал, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 2014 оны гүйцэтгэл болон Монголбанкны 2014 оны ашиг хуваарилалт, нөөцийн сангуудын гүйцэтгэлтэй танилцан дүгнэлт гаргасан гишүүн Д.Моломжамцын сонсгол, Монголбанкны гадаад валютын албан нөөцийн удирдлага, байршил, урт, богино хугацааны хөрөнгө оруулалтын багцын бүтцийн байдалтай танилцсан гишүүн Ж.Үнэнбатын мэдээлэл зэргийг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах шийдвэр гаргав. 2015 оноос эхлэн захиргаа, аж ахуйн төсвийн болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн тайланд Монголбанкны хөрөнгөөр худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг хэрхэн сонгож буй талаар тусгаж байх, Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн 381 дугаар зүйлийг үндэслэн 2014 оны жилийн эцсийн үр дүнгээр гарсан болон хуримтлагдсан 926.8 тэрбум төгрөгийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх, Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг өсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, гадаад валютын нөөцийн хийгээд эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өр төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах асуудлыг зохистой шийдвэрлэх, валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ажиллах зэрэг зөвлөмжийг Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлэв.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл (0)