Хуучин орон сууцны үнэ огцом буурчээ

 

-Хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 1.9 хувиар, оны эхэн үеэс 4.7, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар буурсан байна-

 

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран дөрөвдүгээр сарын Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/-ийг тооцоолон гаргаж, түүнийгээ өнөөдөр танилцуулав. Тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулсан байна. Судалгаагаар ОСҮИ дөрөвдүгээр сард 16.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 6.9 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс

27.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс

суурь үеэс 10.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.9 хувиар, оны эхэн үеэс 4.7, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Өнгөрсөн сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдэж, шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад  нөлөөлжээ.

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин  орон сууцны мэдээллийг хамруулсан байна. Шинэ орон сууцны нэг метр кв талбайн дундаж үнэ нь 2,174,000 төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүн юм.

 

 

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

 

Хуучин орон сууцны үнэ – 2 өрөө байр[1]

 

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ[2] нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурсан дүнтэй байна.

 

 

 

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)