Цэвэр агаарын сан нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг санхүүжүүлнэ
- 2015-04-28
- Үнэн
- 0
Нэг сая мод ургуулах хөдөлгөөний хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” өнөөдөр боллоо.
Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр”-ийн аяны гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулахад оршиж байгаа бөгөөд Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангаас нэг тэр бум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байгаа юм гэж МҮЭСТОрдонд зохиогдсон үзэсгэлэн худалдааны нээлт дээр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх онцлон тэмдэглэв.
Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд санаачилж, БОНХАЖЯ болон байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага иргэн, аж ахуйн нэгжүүд үүнд идэвхи санаачлагатай оролцож өдгөө 7 сая гаруй мод тарьж ургуулаад байгаа юм байна.
Зургаа дахь удаагаа зохиогдож байгаа үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв”УТҮГ, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо зэрэг ТББ-ууд хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)