Ким Дэ Жун агсны гэргий Хойд Солонгост айлчилна
- 2015-07-08
- Дэлхий
- 0

Солонгосын хойгт “Дулаарлын үе”-ийг эхлүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жуны гэргий Ли Хи Хо Хойд Солонгост ирэх сард айлчлах гэж байна. Айлчлалын үеэр Ли Хи Хо Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах аж. Мөн Пхеньяны хүүхдийн эмнэлэг, асрамжийн газар, хүүхдийн цэцэрлэгүүдээр зочлох юм байна. Уг уулзалтыг хоёр Солонгосын хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэх, найрамдлыг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж“Рёнхап” агентлаг мэдээлэв. Ким Дэ Жун, Ким Чен Ир нар Пхеньянд 2000 онд уулзалдсанаас хойш хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээр хийгээгүй юм. Ли Хи Хо нь Хойд Солонгост нэр хүндтэй БНСУ-ын нөлөө бүхий хүн билээ. Тэрбээр 2011 онд Ким Чен Иртэй салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байна.

Сэтгэгдэл (0)