Саудын Араб ОХУ-д хөрөнгө оруулна
- 2015-07-08
- Дэлхий
- 0
Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан ОХУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев “Интерфакс”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан тус бүр нь нэг тэрбум ам.доллар хөрөнгө оруулалттай арван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Кирилл Дмитриев “10 тэрбум ам.долларыг ганцхан сарын дотор авахгүй. Хөрөнгө оруулалт4-5 жил үргэлжилнэ” хэмээсэн ба дэд бүтэц, хөдөө аж ахуй, анагаах ухаан, логистик, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх салбарт хөрөнгө оруулалт хийх ажээ.

Сэтгэгдэл (2)
(112.72.13.13)
АНУ-ын шээс хүрээд хавчигнах байх даа.
(112.72.13.13)
АНУ-ын шээс хүрээд хавчигнах байх даа.