БНСУ-д титэм вирусээр 35 хүн нас баржээ
- 2015-07-09
- Дэлхий
- 0

Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын хам шинж Титэм вирусийн (BVRS Cove / MERS) халдвараар БНСУ-д 35 хүн амь насаа алдсан ба 186 хүн өвчилсөн гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдэгджээ. Одоогийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 811 хүнийг тусгаарласан байна. Титэм вирусийн халдвар авсан эхний сард ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илэрдэггүй аж. Дархлааны систем сул, уушгины архаг өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг суурь өвчтэй хүмүүс уг вирусийн халдвар авах эрсдэлтэй ажээ. Уг вирусийн эсрэг вакцин гараагүй учраас Титэм вирусийн улмаас Ойрхи Дорнодод халдвараар нас баралт 40 хувь, Өмнөд Солонгост 18,3 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл (0)