Н.Моди Станы орнуудаар айлчилна

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нариндра Моди Станы орнуудаар хийх айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр Узбекстан, Казахстан улсад Төрийн айлчлал хийгээд ОХУ-ын Уфа хотноо өнөөдөр эхэлсэн БРИКС-ын орнуудын удирдагчдын VII уулзалт болон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын XV уузалтад оролцож байна. Н.Моди Уфагийн хэлэлцээрээ дуусгаад Туркменстан, Киргизстан, Тажикстан улсад Төрийн айлчлал хийх аж. Н.Модигийн айлчлал нь Энэтхэгийн Ерөнхий сайдын Төв Азийн Стан орнуудыг тусгаар тогтнолоо зарласнаас хойш хийж байгаа анхны айлчлал юм. Энэхүү айлчлалын талаар Оросын хэвлэлүүд “Н.Модигийн Төв Азийн таван оронд айлчилж байгаа нь түүх, уламжлалын хэлхээ холбоотойгоос гадна геополитикийн ач холбогдолтой. Энэтхэг улс Евро-Азийн бүс нутгийн байгалийн баялаг, эрчим хүч болон зах зээлд сонирхолтой байгаагийн илрэл юм” гэдгийг онцолж байна. Харин Барууны агентлагууд Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлал нь тус улс ШХАБ-д элсэх гэж байгаатай холбоотой гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)