Хиллари Клинтон ОХУ-ыг хардав
- 2015-07-09
- Дэлхий
- 0

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Айова мужийн сонгогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр хакер халдлагыг ОХУ далд санхүүжүүлж байна хэмээжээ. Хатагтай Хиллари “Хятадаар зогсохгүй ОХУ, Хойд Солонгос, Ираны удирдагчид шууд болон шууд бус замаар хакеруудыг ивээн тэтгэж байгааг бид мэдэж байна. Тэд террорист байгууллагуудаас дутахааргүй аюултай. АНУ тэднээс цаг ямагт сонор сэрэмжтэй байх ёстой” хэмээснийг “Reuters” агентлаг дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама кибер аюулгүйн ажиллагааны салбарт хамтран ажиллахыг Хятадын эрх баригчдад уриалсан билээ. Харин Хиллари Клинтон “Хакерууд АНУ-ын Засгийн газар, иргэдийн мэдээллийн сангийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстойг дэлхийн удирдагчид ойлгох хэрэгтэй” гэдгийг онцолсон байна. АНУ-ын экс тэргүүн хатагтай Нью Хэмпшир мужийн оршин суугчидтай уулзахдаа хэлсэн үгэндээ “Хятадын хакерууд Засгийн газрын мэдээллийг их хэмжээгээр хулгайлж байна. Тэд батлан хамгаалах салбарын гэрээлэгч нараас нууц баримт хулгайлж, Засгийн газрын их хэмжээний мэдээллийг олж авсан бөгөөд давуу тал олж авахыг хичээж байна” хэмээн хятадын хакеруудыг буруутгасан өнгө аястай үг хэлсэн билээ. Мөн “Хятадын арми асар богино хугацаанд дэвжиж байна. Тэд маргаантай бүсэд цэргийн байгууламж байгуулснаараа Филиппин зэрэг манай эвслийн гэрээтэй улс орнуудад дахин аюул занал учруулж эхэллээ” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч хэлсэн байна. Энэ мэдэгдэлд Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин Бээжин, Вашингтоны хооронд тулгамдсан асуудлыг “дипломат ёс”-оор шийдвэрлэх хэрэгтэй. АНУ-ын улстөрч хатагтай “бодлогогүй” мэдэгдэл хийлээ гэсэн хариулт өгсөн юм. Хиллари Клинтон Хятад улсыг АНУ-ын арилжааны ба Засгийн газрын нууц мэдээллийг хулгайлсан гэсэн баримтлалдаа тууштай байгаа ажээ. Энэ оны эхээр АНУ-ын Засгийн газрын агентлагаас бүртгэлийн их хэмжээний мэдээлэл алдагдсан хэрэгт албаны хүмүүс Хятадыг гол сэжигтнээр нэрлэж байсан юм. Харин энэ удаад кибер гэмт хэргийн гол санхүүжүүлэгчдийн нэг нь ОХУ хэмээжээ. Хилларийн үгэнд ОХУ-ын зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдал гаргаагүй байна.

Сэтгэгдэл (3)
Г.Батнасан (202.179.10.94)
Тэнэг авгай хулгайд алдчихсан юм уу? хулгайчид өгчихсөн юм уу? харж хамгаалж байх ёстой дэлдэн харыгаа буруутгаж байгаагаа ойлгохгүй байгаа юм уу? эсвэл Америкчууд Оросыг буруутгасан хүнийг л дэмждэг сонгодог гэж бодоо юм болов уу? хэрэв тийм бол Дэлхийн хамгийн хоцрогдсон ард түмэн Америкчууд болж таарах нь. ЗХУ задраад хэдийнээ 25 жил өнгөрчихсөн шүү дээ.
(202.61.97.81)
хөөрхий дөө зайлуул өөр ч хийж чадах юмаар маруухан даа энэ Америкчууд тэрүүгээр явсан гайг энүүгээр явтал нь дуудлаа даа
!!! (83.153.124.210)
muuhai ***** avgai!