А.Ципрас ЕХ-той нээлттэй хэлэлцээр хийхийг хүсчээ
- 2015-07-10
- Дэлхий
- 0

Францын Страсбургт болсон Европын холбооны бүгд хурлын үеэр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбоотой нээлттэй хэлэлцээр хийж, хямралыг зохицуулах арга хайхыг хүсчээ. А.Ципрас Грек улс санхүүгийн чанга бодлогын туршилтын талбар болсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Олон улсад Грекийн хямрал гэж ярих дуртай болжээ. Гэвч энэ бол Грекийн төдийгүй Европын холбооны хямрал юм. Учир нь Европын холбоо өрийн асуудлыг шийдэх аргаа олохгүй байна. Манай улс зөвхөн өрөө төлөх чадвартай болохыг дэмжих төлөвлөгөө хайж болохоос биш аргагүйн эрхэнд тасралтгүй зээл аваад байх бодолгүй байна гэжээ.

Сэтгэгдэл (0)