Окиновад хар салхины аюул нүүрлэв

 

Японы өмнөд мужуудад хүчтэй аадар бороо орж, “Чан Хом” хар салхи ойртсоныг сануулжээ. Тус улсын цаг уурын төв агентлагийн мэдээлснээр, хар салхины төв хэсэгт даралт 965 гектопаскаль хүрч, хар салхины хурд секундэд 35-50 метр хүртэл огцом нэмэгджээ. Одоогийн байдлаар “Чан Хом” хар салхи цагт 20 километрийн хурдтайгаар Окинова арлыг чиглэж байна. Метеорологичдийн тооцоолсноор хар салхи өнөөдөр Окинова арлын эрэг орчмоор 12, Амамиосима арлын орчимд есөн, Кюшю арлын өмнөд эрэгт зургаан метр өндөр давалгаа үүсгэн өнгөрөх ажээ. Иймд Японы тус бүс нутгуудад онцгой байдал зарлаж, хөлөг онгоцуудыг далайд гарахгүй байхыг сануулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)