Хойд солонгосчууд удирдагчдадаа хүндэтгэл үзүүлжээ

БНАСУ-ын жолоодогч, улсынхаа эцэг гэгддэг Ким Ир Сений таалал төгссөн өдрийг Хойд солонгосчууд жил бүр дурсан санадаг билээ. Тус улсын нийслэл Пхеньян хотоос холгүй орших Мансу уулан дахь удирдагчдын хөшөөт цогцолборт Ардчилсан Солонгосын олон мянган иргэн цугларан, цэцэг өргөн мэхийн ёсолж, гүн хүндэтгэл үзүүлжээ. Ким Ир Сен 1948 онд Хойд Солонгосын төрийн эрхэнд гарч 1994 оны долдугаар сарын 8-нд таалал төгстөлөө улс орноо удирдсан юм. Хойд Солонгост баяр ёслолын үеэр агуу удирдагчид гэгддэг Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөө, бунханд заавал цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёстой аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)