Жан Клод Юнкер: Грекийг Евро бүсээс гарахгүй
- 2015-07-16
- Дэлхий
- 0

Евро бүсийн удирдагчид 17 цаг үргэлжилсэн тус- гай уулзалт хийсний эцэст Грекийн асуудлаар тохи- ролцоонд хүрсэн байна. Европын орнууд тодорхой нөхцөлтэйгөөр гуравдахь удаагийн тусламж үзүүлэх болсноор Грекийн еврогийн бүсээс гарах эрсдэлийг түр намжаасан байна. Энэхүү уулзалт нь Европын холбооны түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хурал болсон юм. Грекийн өрийн асуудлаар еврогийн бүсийн удирдагчид тохиролцоонд хүрснийг зарлаж, Европын холбооны дарга Дональд Туск “Бидний зорилго бол тохиролцох явдал юм. Уулзалт 17 цаг үр- гэлжилсний эцэст бид тохиролцоонд хүрч чадлаа. Европын тогтвортой меха- низмын төслийн хэлэлцээг эхлүүлэхийг хуралд оролц- сон удирдагчид хүлээн зөв- шөөрсөн. Тухайлбал, Грект үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн яв- дал юм” гэж хэлжээ. Мөн “Холбогдох нөхцөлийг хангаж, Европын тогт- вортой механизмын төс- лийн хэлэлцээг албан ёсоор эхлүүлнэ. Үүнд Евро бүсийн орон, мөн Грекийн парламент талуудын тохи- ролцсон “Өөрчлөлтөөр тусламж солих” хэлэл- цээрийг баталсан байх хэ- рэгтэй” гэжээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер сэт- гүүлчдийн асуултад ха- риулахдаа Грекийг Евро бүсээс гаргахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Грекийн санал асуулга эх- лэхээс өмнө би хямралын талаар ярьж байсан. Санал асуулгын дараа хямралын байдал улам хүндэрнэ гэсэн миний үг батлагдлаа. Гэхдээ өнөөдрийн үр дүнг Грекийн ард түмнийг гутаан доромжилсон гэж үзэх хэрэггүй. Бүх зүйл Европын холбооны хэлэлцээрийн дагуу болж байна” гэсэн юм. Уулзалтын сүүлчийн өдөр Евро бүсийн гаргасан мэдэгдэлд “Өнөөдрийн байдлаар хамгийн чухал нь Грек болон Евро бүсийн орнуудтай итгэлцлийн харилцаа тогтоох явдал юм” хэмээн дурджээ. Гре- кийн засгийн газрын удир- дамж сайжрахын хэрээр хувьчлалын төслүүдийг тэлж, хувьчлах замаар Гре- кийн нэг хэсэг хөрөнгийг бэлэн мөнгө болгож, эцэст нь тусгай сан босгох хэрэгтэй гэж хэлэлцээрт дурджээ. Грект байгуулах тус санг Европын хол- бооны хяналт дор Гре- кийн Засгийн газар удир- дах ажээ. Евро группийн Ерөнхийлөгч Йерун Дайсселблум уулзал- тын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Эдгээр сан нь Грекийн өрийн хямралд эерэгээр нөлөөлнө. Сангийн мөн- гийг банк өрөө төлөх бо- лон хөрөнгийн бүтцийн өөрчлөлт хийхэд зар- цуулах болно. Хэрэв бид туслалцаа үзүүлэх төслөөр нэгдсэн шийдэлд хүрвэл хамгийн түрүүнд зохицуулах асуудал бол банк юм. Хөрөнгийн бүт- цийн өөрчлөлтөд зар- цуулах мөнгийг сан төлөх болно. Хэрэв хөрөнгийн бүтцийн өөрчлөлтөд 25 тэрбум евро төлөх шаардлагатай бол үлдсэн хөрөнгийн 50 хувийг өрийг багасгахад зарцуулж, хагас хувийг нь Грекийн Засгийн газар улсынхаа хөрөнгө оруулалтад зар- цуулна. Еврогрупп Грект шилжилтийн үеийн сан- хүүгийн туслалцаа үзүү- лэх асуудлаар зөвшилцөх болно. Грек улс долдугаар сараас наймдугаар сарын хугацаанд Европын Төв банкинд төлөх долоон тэрбум еврогийн зээлийн өрийг төлөх ёстой” гэ- жээ. Евро бүсийн ор- нууд Грекийн өрийн хямралын асуудлаарх са- нал зөрчилдөөн их бай- хаас шалтгаалан сан- гийн сайд нарын хурал зогсонги байдалд орж, Германы Сангийн сайдын дэвшүүлсэн Грекийг Евро бүсээс түр гаргах саналыг ч сонгож болзошгүй бай- дал орсон байна. Харин Италийн Ерөнхий сайд Грекийг Евро бүсээс түд- гэлзүүлэхийн эсрэг байр суурьтайгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл (0)