Туркт монгол улсын иргэн амиа алджээ
- 2015-07-16
- Дэлхий
- 0

Туркийн Станбул хотноо Монгол Улсын иргэн гадны нөлөөтэйгөөр амиа алдсан хэрэг саяхан гарсан байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас тодруулсан юм. Тус яамны албаны эх сурвалж “Монгол Улсын иргэн Г Турк улсад амиа алдсан нь үнэн. Манай яаманд энэ талаар мэдээлэл ирсэн байгаа. Гэхдээ ар гэрийнхэн нь энэ талаар хэвлэлд мэдээлэхгүй байхыг хүсэж байгаа. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч байсан гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон гэж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Туркийн хууль хяналтынхан бас нэгэн Монгол Улсын иргэнийг сэжиглэж, шалгаж байгаа. Иргэн Г-ийн ар гэрийнхэн энэ бямба гарагт Турк улсыг зорино” гэв.

Сэтгэгдэл (1)
Зочин (202.179.20.119)
Энэ Монголчууд чинь яасан заяагүй ард түмэн бэ? Хаана явсан газраа л хүн алж цус урсгаж явдаг. 3 үхрийн төлөө 3 хүн аллаа л гэнэ. Эх орондоо ч, гадаадад ч тайван амьдрах аргагүй, бие биенийгээ алж хядаж байдаг. Үнэхээр мөхөж байгаа үндэстэн юмаа. Наадмаар гэхэд 50 гаруй хүн үрэгдсэн гэнэ. Ер нь хүний амь юу ч биш болжээ. Ёстой яамаар ч юм бэ дээ?