Устөрөгч түлшний шинэ үе “Toyota MiraiI”
- 2015-07-17
- Дэлхий
- 0

“Тоёота” корпорац устөрөгчийн түлштэй анхны автомашины загвараа танилцуулаад удаагүй байгаа билээ. Үйлдвэрийн туршилтын үеэр “Toyota Mirai” загвар шинэ дээд амжилт тогтоож, устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины шинэ эрин үеийг тодорхойлжээ. “Toyota Mirai” автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 500 орчим километр зам туулсан байна. Энэхүү үзүүлэлтээрээ бензин бус хөдөлгүүртэй автомашинуудын дунд хамгийн дээд амжилт тогтоосон аж. Технологийн уг дэвшлийг хэрэглээ болгоход тохиолдож байгаа гол бэрхшээл нь түлш цэнэглэгч станцуудын байршил юм байна. Түлш цэнэглэгч нэг станц барихад нэг сая орчим ам.долларын өртөгтэй аж. “Тоёота” корпорацийн түлш цэнэглэх станц АНУ-д цөөн байдгаас ихэнх нь Калифорни мужид байдаг. Иймд 2016 онд худалдаанд гарах “Toyota Mirai” автомашиныг 58000 ам.доллараар буюу цахилгаан хөдөлгүүртэй автомашинаас хямд үнэтэй худалдаалахаар төлөвлөжээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (2)
Mongol khuu (103.229.121.135)
Manaid neg us turugchiin stants barikh umsan!
(202.61.97.102)
manaid l heregtei ed bna daa.