Жек Ма: ОХУ-д хөрөнгө оруулалт хийнэ
- 2015-07-20
- Дэлхий
- 0

БНХАУ-ын цахим худалдааны “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жек Ма Санкт-Петербургийн эдийн засгийн форумын хүндэт зочдын нэг байв. Жилд нэг их наяд ам.долларын ашигтай ажилладаг Жек Ма ОХУ-ын зах зээлийг сонирхож буйгаа “Итар-Тасс”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож буй зорилго тань юу вэ?
-Бид цахим сүлжээ ашиглан ОХУ-д олон хэрэглэгчийг өөрсдийн үйлчилгээ, ялангуяа “AliExpress” хэрэглэгчдийг татах зорилготой байна. Орос бол том зах зээл. Тиймээс бизнес хийхэд таатай байдаг. Сүүлийн жилүүдэд “Оросын шуудан” хөгжиж 60 хоногийн хугацаанд хүргэдэг байсан бараагаа 25 хоногийн дотор хүргэх боломжтой болжээ. Бидний гол зорилго нь ОХУ-ыг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний борлуулалтын нэгэн төв болгох явдал юм. Мөн бид БНХАУ-д ОХУ- ын бараа, бүтээгдэхүүнийг худалдаалахыг илүү сонирхож байна.
-Орос улс Хятадын зах зээлд юу худалдаалбал ашигтай бол?
-Би БНХАУ-д хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг ОХУ-ын жижиг компанийг олсон. Тус компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн үслэг эдлэл, бэлэг дурсгалын зүйл, хувцас үйлдвэрлэгчидтэй холбоо тогтооно. Энэ төрлийн худалдаа хийдэг Оросын компаниуд Хятадад алдартай. Би ОХУ-ын Ерөнхий сайдад сонирхож буй бизнесийнхээ талаар хэлсэн. Мөн Хятад иргэд ОХУ-д чөлөөтэй жуулчлах боломжоор хангах хэрэгтэй байна. Тэдгээр жуулчны юу сонирхон худалдан авч буйгаас хамаарч бизнесээ сонгоно.
-ОХУ-ын бизнесийн хөгжлийн талаар та урьдчилсан таамаглал дэвшүүлж чадах уу?
-Оросууд манай үйлчилгээг хэдийнэ ашиглаж эхэлсэн. Одоо бид компанидаа орос ажилтан олноор авч ажиллуулахаар төлөвлөөд байна. ОХУ-ын эдийн засгийг өсгөх арга бол цахим худалдааны салбар гэдэгт би итгэж байна
-Бизнесээ тэлэх зорилгоор ОХУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлөвлөгөө танд бий юү?
-Төлөвлөгөө бий. Гэхдээ энэ нь төлбөр, ложистикийн холбоотой зүйлсээс шалтгаална. Манай цахим худалдааны сонирхсон ямар ч технологи, үйлчилгээ, компанийг бид ч бас сонирхох болно.
Таныг ОХУ-д хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гэж ойлгож болох уу?
-Манай компани ОХУ-д хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ юунд хөрөнгө оруулалт хийхээс хөрөнгийн хэмжээ хамаарна. ОХУ-ын зах зээл том учраас бид хамтрагч хайж байгаа.
-ОХУ-д хөрөнгө оруулалт хийхэд саад бэрхшээл нь юу байна?
-Ложистикийн асуудал. Мөн оросуудын дунд цахим худалдааны ойлголт бага байна. Энэ нь онлайн бизнест саад болдог. Надаас “ОХУ-ын бүтээгдэхүүнүүдээс үйлдвэрлэх боломжтой юу байна” гэж хүмүүс асуудаг. Би арван жилийн өмнө БНХАУ-д онлайнаар худалдаа эрхлэхэд хятад хүн бүр гайхаж байсан юм. Би ОХУ-д таван жилийн дотор асар том өөрчлөлт хийнэ. Үүндээ ч итгэлтэй байна. Намайг форумд урьсан ОХУ-ын Засгийн газарт талархаж байна.

Сэтгэгдэл (4)
jZoudqRzGtTJLw (188.143.232.43)
zRUsdE http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
FSlKCaYpd (188.143.232.43)
xRuB8X http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
MvtkzaGVaRMIqPOQac (188.143.232.22)
O6YiWC http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
123 (202.55.180.8)
Sigcess uuniig davah bolno