Ангела Меркель: Грекийн санхүүгийн ачааллыг хөнгөлнө

Г ерманы Канцлер Ангела Меркель Грекийн өрийг нааштай шийдвэрлэхэд бэлэн байна гэдгээ “BBC”-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Гэхдээ Грек улс эдийн засгийн шинэчлэлээ амжилттай хэрэгжүүлсний дараазээлийнхөнгөлөлт үзүүлж, өрийг шийдвэрлэх талаар ярилцах болно гэсэн байна. Зээлийн төлбөрийн хугацаагаа уртасгасан, зарим нэг хувийн зээлдүүлэгчдийн зээлийн хүүг бууруулсан тохиолдолд Грекийн санхүүгийн ачаалал түр ч атугай хөнгөрөх болно гэдгийг Канцлер ярилцлагынхаа үеэр онцлон тэмдэглэжээ. Грекийн өрийн асуудлыг шийдвэрлэх Европын хөтөлбөрт өргөн хэмжээний санхүүгийн шинэчлэл болон санхүүгийн туслалцаа тусгасан байгаа хэмээн Дональд Туск хэлсэн байна. Энэ талаарх сэтгүүлчийн асуултад Ангела Меркель “Энэхүү гэрээг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Грект хүлээлгэжбайгааэнэихитгэлнайдварыг тус улс алдахгүй байх хэрэгтэй. Грекийн зээлийн хүүг бууруулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байна” хэмээн хариулжээ. Грект зээл тусламж үзүүлэх гуравдахь удаагийн хөтөлбөрийг евро бүсийн гишүүн бүх орон бодолцож үзжээ. Европын зөвлөл эхний ээлжид Грек улсад 7.6 тэрбум еврогийн богино хугацааны зээл олгохоор тохирсон билээ. Ингэснээр тус улсын банкууд үүдээ дахин нээхээс гадна Грекийн Засгийн газар Европын Төв банкинд 3.5 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжтой болсон юм. Грекийн банкууд өчигдөр буюу даваа гаригаас ажиллаж эхлэхээр товлосон. Гэхдээ хөрөнгийн хяналт тогтоох арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхээ Европын Төв банк мэдэгдсэн. Данснаас бэлэн мөнгө гаргаж авах нэг өдрийн хязгаарыг Грекийн засгийн газар 60 еврогоор тогтоож байсан бол, одоо долоо хоногийн хязгаарыг 420 еврогоор тогтоох юм байна. Ангела Меркель Грекийн Засгийн газар ойрын үед шинэчлэлийн цуврал хөтөлбөр батлах ёстой гэжээ. Түүний хэлснээр, Грек нэрлэсэн өрийн тусламж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм байна. Грек улс ойрын гурван жилийн хугацаанд “Европын тогтвортой байдлын механизм” болон ОУВС-аас 86 тэрбум еврогийн зээл тусламж авахаар болсон билээ. Энэхүү тусламжийг авахын тулд тус улсын Засгийн газар татвар болон тэтгэврийн насны хязгаарыг нэмж, татварын хөнгөлөлтийг болиулах зэрэг төсвийн таналтын арга хэмжээ авах хууль баталсан юм. Харин Грекийн эрх баригч Сириза нам эдийн засгийн шинэчлэлийн хуулийн эсрэг байр суурьтай байсан аж. Эсэргүүцлийн байр суурь илэрхийлсэн гишүүдийн дунд Грекийн сангийн сайд асан Янис Варуфакис багтаж байв. Энэ нь зээлдүүлэгчидтэй хэлэлцээ хийхэд саад тотгор болж байсан гэж шинжээчид тайлбарлаж байгаа. Тиймээс ч Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас зарим сайдаа солих замаар Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хийсэн юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)