Ираны цөмийн хөтөлбөрийг Израйль эсэгүүцжээ

Ираны цөмийн асуудлаар зургаан орон болон Иран улс энэ сарын 14- нд Венад хэлэлцээр байгуулсан билээ. Израйль улс уг хэлэлцээрийн үр дүнг эсэргүүцэн хүлээн авсан ба уг хэлэлцээрийг түүхэналдаагэжтусулсын Нетаньяху хэлсэн удаатай. Энэ талаар Бенжамин Нетаньяху “Израйлийн тал Ираны цөмийн хэлэлцээрт боогдохгүй. Шаардлагатай үед Израйлийн тал цэргийн үйл ажиллагаа авч Иран цөмийн зэвсэгтэй болохыг хориглох болно” гэсэн юм. Ираны цөмийн асуудлаар бүх талын хэлэлцэж тохиролцсоны дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Нетаньяхутай утсаар ярьж, АНУ Израйлийн аюулгүй байдлыг хамгаалах амлалтаа дахин нотолж, Израйльд туслан цэргийн хүчийг нь цаашид эрчимжүүлж, Америк Израйлийн аюулгүй байдал болон тагнуулын мэдээллийн тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэдгээ бататган хэлсэн юм байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картерын Израйльд хийх айлчлал өнгөрсөн ням гаригт эхэлжээ. Тэрбээр Израйлийн батлан хамгаалахын сайд Моше Яалонтай өчигдөр уулзсан байна. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай өнөөдөр уулзаж, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг Израйлийн анхаарал хандуулж буй аюулгүйн асуудлаар ярилцах аж.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)